“И ЭС БИ СОЛАР ЭНЕРЖИ” ХХК
Манай компани нь сэргээгдэх эрчим хүчний салбарт төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан бөгөөд өнөөг хүртэл тууштай ажиллаж байна.
“И Эс Би Солар Энержи” ХХК нь 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр олгосон Эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн хүрээнд дотоодын нарны зайн үйлдвэрлэгч болох “Санко Соолар Монголиа” ХХК-тай хамтран 2018 оноос эхлэн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1-р багийн нутагт “Сүмбэр 10МВт-ын НЦС”-ын төслийг амжилттай хэрэгжүүлсэн.
Компанийн зорилго
Мэргэжлийн чадварлаг боловсон хүчнээр дэвшилтэт технологи ашиглан найдвартай, чанартай эрчим хүчийг үйлдвэрлэн, эрчим хүчний системд нийлүүлж аюулгүй ажиллагааг эрхэмлэн ажиллана.
Хүний нөөц
Захиргаа удирдлагын хэсэг: 5 ажилтан
Шуурхай ажиллагаа, үйлдвэрлэлийн хэсэг: 9 ИТА
НЦС-ын байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл
Жилд : 22000 айлыг эрчим хүчээр хангаж, 160000 тонн ус, 18000 тонн хог хаягдал, 12000 тонн CO2 ялгарахаас сэргийлж дэлхийн дулаарал, орчны бохирдлыг бууруулахад ихээхэн хувь нэмэр оруулж буй бүтээн байгуулалт юм.