card

Сүмбэр 10МВт

“Сүмбэр 10МВт"-ын Нарны цахилгаан станцын барилга угсралтын ажлыг 2018 оны 03 дугаар сараас эхлүүлж мөн оны 11-р сард төвийн эрчим хүчний системд нарны цахилгаан станцаа холбосон.

Энэхүү төслийн зураг төсөл боловсруулалт, барилга угсралтын ажлыг 6 сарын хугацаанд Монгол инженер, техникийн 205 хүн 162960 цагийг хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган бүтээсэн томоохон бүтээн байгуулалт болсон.

Тус станцад өндөр хүчин чадалтай олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмжүүдийг ашигласан бөгөөд Санко Соолар Монголиа брендийн Монгол улсад үйлдвэрлэсэн 25 жилийн баталгаат хугацаатай 325Вт-ын чадалтай 31104 ширхэг нарны зайн дэлгэцийг нарны цахилгаан станцын бүтээн байгуулалтанд ашигласан. Төслийн барилга угсралтанд Prysmian брэндийн ган хуудсаар хуяглагдсан  дамжуулах чадвар сайтай кабель шугам, Итали улсын Weidmuller брэндийн нэгтгэх хайрцаг, ABB брэндийн /CORE MWS Station/ иж бүрэн инвертерийн байгууламж, ABB брэндийн тоног төхөөрөмж, Реле хамгаалалт, хяналтын скада системийг ашигласан. Төслийн барилга угсралт амжилттай дуусч 2019 оны 03 дугаар сарын 13-нд улсын комисс төслийн талбайд ажиллаж хүлээж авсан. Бид Эрчим хүчний зохицуулах хорооноос 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр олгосон Цахилгаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн хүрээнд эрчим хүч үйлдвэрлэн төвийн эрчим хүчний системд нийлүүлэн ажиллаж байна.

Төсөл амжилттай хэрэгжиж “Сүмбэр 10 МВт"-ын нарны цахилгаан станц ашиглалтанд орсноор жилд 22000 орчим айл өрхийн цахилгаан хэрэглээг хангах 17.1 сая киловатт.цаг байгаль орчинд ээлтэй цахилгаан эрчим хүчийг Монгол улсын эрчим хүчний системд нийлүүлэх юм.

Уг төсөл хэрэгжсэнээр жилд

160000 тонн ус,

18000 тонн хог хаягдал,

12000 тонн CO2 ялгарахаас сэргийлж дэлхийн дулаарал, орчны бохирдлыг бууруулахад ихээхэн хувь нэмэр оруулж буй бүтээн байгуулалт юм.

Нарны цахилгаан станцын ашиглалтын үйл ажиллагааг манай инженер, техникийн ажилчид хариуцан найдвартай, шуурхай зохион байгуулан ажиллаж байна.