Диспетчерийн зохицуулалтын хүрээнд ДҮТ ХХК-иас хийсэн гол ажил:
- 2019-2020 оны “Төвийн бүсийн нэгдсэн сүлжээ, бусад бүсийн системүүдийн өвлийн их ачааллын үеийн горим”-уудыг боловсруулан салбарын ерөнхий инженерүүдийн зөвлөгөөнөөр хэлэлцүүлж батлуулсан ба 9-р сарын 16-ны өдрөөс эхлэн мөрдүүлэн хяналт тавьж ажиллав.
- Нэгдсэн сүлжээний диспетчерийн зохицуулалт, ДЦС-уудын ЦЭХ, ДЭХ-ний түгээлтийн мэдээг маягтын дагуу боловсруулж ЭХЯ-нд хүргүүлсэн.
- Улсын хилээр импортлон оруулж ирсэн цахилгаан эрчим хүчний мэдээллийг бэлтгэж ЭХЯ-нд тогтмол хүргүүлж ажиллалаа.
- ТБНС-ний 2019 оны 9 дүгээр сарын цахилгаан эрчим хүчний нэгдсэн баланс, түгээлтийн тайланг гаргаж ЭХЯ-д хүргүүлсэн.
- 220/110/35/6 кВ-ын “Эрдэнэт” дэд станцын 35 кВ талын Блок-1, 2, 3 шугамын реле хамгаалалтын байгууламж /SEL-311L/ шинэчлэгдсэнтэй холбогдуулан реле хамгаалалтын тавилыг тооцоолон ЦДҮС ТӨХК-д хүргүүлсэн.
- Улаанбаатар-Мандалговь цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих төслөөр хийгдэж буй ЦДАШ-уудын АПВ-гийн горим тавилын тооцоог хийж албан бичгээр хүргүүлсэн.
- Эрчим хүчний системд шинээр нэвтрүүлэх WAMS системийн талаар төрийн нууцад хамаарах эсэхэд чиглэл авах тухай албан бичгийг боловсруулж Тагнуулын Ерөнхий Газарт хүргүүлсэн.
- 110/3510 кВ-ын 16 МВА чадалтай “Баясгалант” болон 110/35/6 кВ-ын 10 МВА чадалтай “Зүүнхараа” дэд станцын реле хамгаалалтын тавилыг тооцоолж 2019/09/02-ны 02/1206 тоот албан бичгээр хүргүүлсэн.
- 110/35/10 кВ-ын “XIV хороолол” болон 110/35/10 кВ-ын “Зайсан” дэд станцын 10 кВ талын секц холбогчийн реле хамгаалалтын тавилын тооцоог тооцоолон ЦДҮС ТӨХК-д хүргүүлсэн.