Чилийн хойд хэсэгт орших Атакама цөлийн нарны цахилгаан станц.
Нарны эрчим хүчний үнэ дэлхийн зарим хэсэгт нүүрснээс ч хямд болоод байна. 10 жилийн дотор энэ янзаар үнэ буурвал нар хамгийн хямд эрчим хүчний эх үүсвэр болно.
Улс зэрэг орнуудад нараар үйлдвэрлэж байгаа 1кВт. цаг цахилгаан эрчим хүчний үнэ 3 центээс бага болж, дээд амжилт тогтоосон байна. Энэхүү үнэ нь дэлхийн дундаж нүүрсний цахилгаан үйлдвэрлэлийн үнээс 2 дахин бага байна гэсэн үг юм.
Одоогоор Саудын Араб, Иордон болон Мексик орнуудэнэ жилдээ нарны станц барих тендер зарлахаар төлөвлөж байна. Тендерийн зорилго нь нарны эрчим хүчний үнийг бууруулах зорилготой юм. Итали улсын Энел Спа болон Дублины Мэйнстреам зэрэг Европод туршлагатай компаниуд шинэ зах зээлийг гадны орнуудаас судалж байна.
2009 оноос хойш нарны эрчим хүчний үнэ төдийгүй нийлүүлэлтийн үнэ 62%-аар буураад байна. Энэхүү үнийн бууралт нь банкны зээлийн эрсдэлийн шимтгэлийг багасгаж, мөн үйлдвэрлэлийг өсөхөд тусалсан юм. Блүмбергийн шинэ эрчим хүчний шинжээчдын үзэж байгаагаар 2025 он гэхэд нарны эрчим хүчний үнэ дэлхийн дундаж нүүрсний үнээс хямд болно хэмээн таамагласан байна. Эдгээр өөрчлөгдөж байгаа тоонууд, цаашдаа хэвийн болж, илүү зах зээлийг бий болгоно хэмээн Абу Дабид байрладаг Олон Улсын Сэргээгдэх Эрчим Хүчний Агентлаг (IRENA) -ийн Ерөнхий Захирал Аднан Амин хэлжээ.Цаг тухай бүрд хүчин чадлыг 2 дахин нэмэгдүүлснээр, эрчим хүчний үнийг 20 хувиар бууруулж чадна.
Нарнаас илүү их эрчим хүч хүлээн авахын тулд нарны дэлгэцийн элементийг сайжруулах, тэрхүү нимгэн ялтсыг үр ашигтай зүсэхийн тулд алмазан бүрхүүлтэй хөрөө ашиглах зэрэг нь шинэ технологийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх гол хөшүүрэг нь байсаар ирсэн.
Шинэ Эрчим Хүчний нарны ахлах шинжээч Женни Чайз “1МВт газар суурилагдах нарны эрчим хүчний системийн үнэ одоо 1кВт нь 1.14 $ байгаа бол 2025 он гэхэд 0.75 $ болтлоо буурч, нийт 36%-аар буурна” хэмээн хэлжээ. Энэ нь бусад таамгуудтай нийцэж байгаа юм.
• АНУ-ын баруун урд хэсэгт орших ЖТиЭм судалгааны байгууллагын шинжээч МЖ Шиао: Одоо 1кВт нь 1$ дөхөж байгаа үнэ 2021 он гэхэд 0.75$ хүртэл буурна хэмээн найдаж байгаагаа хэлжээ.
• АНУ-ын Эрчим хүчний албаны Сэргээгдэх Эрчим Хүчний Үндэсний Төв лабораторийн шинжээчид одоогоор 1кВт нь 1.2$ байгаа үнэ 2020 он гэхэд
Абу Дабид төвтэй хөгжүүлэгч “Environmena Power Systems” хэмээх компанийн захирал болон үүсгэн байгуулагч Сами Хорейби нарын хэлснээр нарны нийлүүлэлтийн систем нь “Wal-Mart effect” хэмээх туршилтын үр дүн юм. Нарны эрчим хүчний системийн үнийн уналтын хурд нь улс орон бүрт харилцан адилгүй байна. Бразил болон Европ шиг нүүрсний импорт татвар буюу агаар бохирдуулсны төлбөртэй орнуудад 2020 он юмуу түүнээс ч өмнө сэргээгдэх эрчим хүч рүү бүрэн шилжих хандлагатай байгаа бол БНХАУ болон Энэтхэг зэрэг дотооддоо нүүрсний нөөц ихтэй улсуудад магадгүй удаашралтай шилжих байх.
НҮҮРСНИЙ НЯЦААЛТ
Нүүрсний үйлдвэрлэлийн удирдлагууд хэрвээ нар гийгүүлэхгүй эсвэл салхигүй байх үед найдвартай ажиллагааны нөөц үүсгүүр хэрэгтэй. Иймээс сэргээгдэх эрчим хүчний үнийн харьцуулалтанд анхаарал хандуулах шаардлагагүй хэмээн онцлон тэмдэглэсэн байна. Дэлхийн Нүүрсний Холбооны Гүйцэтгэх Захирал Бэнжамин Спортон хэрвээ эдгээр бусад зардлуудыг багтаан авч үзвэл, нүүрс эдийн засгийн хувьд илүү ашигтай байх болно гэдэг нь 2035 оны үед харагдана гэж хэлжээ.
Бүхий л хөгжсөн эдийн засаг тасралтгүй эрчим хүчний хэрэглээг шаарддаг. Тиймээс нар, салхины эрчим хүчний эх үүсгүүрүүд бол тасалданги эрчим хүч үйлдвэрлэдэг гэж Спортон хэллээ. Хэдийгээр сэргээгдэх эрчим хүчний технологи хангалттай үнийн бууралтыг өнгөрсөн жилүүдэд үзүүлсэн ч ситемийн цогц өртгийг харах нь чухал гэжээ.